Монголын уран дархчууд нэг дор цуглаж, сор болсон бүтээлийн үзэсгэлэн болно

2022-06-22 137 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан-2022” үзэсгэлэн 7 дугаар сарын 1-нээс 07 өдрийг хүртэл зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн зохион байгуулагдахтай холбоотойгоор Монгол Уран дарханы “Түмэн эрдэнэс” нэгдэл холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголын уран дархны ахмад болон залуу үеийнхний уулзалт болж, уран дарханы сор болсон бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаа болох юм байна.

Түүнчлэн уран дархчууд газар дээр нь бүтээлээ хийж, нутаг нутгийн зан үйлийг хийх талаар хэллээ. Мөн Өндөр гэгээн Занабазарын алх дөшийг тахих ёслол болно.

Монгол дархны уламжлалт өв соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг, уран дархчуудын үнэт металл, эрдэнийн чулуугаар урласан орчин үеийн бүтээлүүдийг дотоод, гадаадын хэрэглэгчдэд өргөнөөр сурталчлах, уран дархчуудыг урласан бүтээлүүдээр нь нүүр тулан учруулж харилцан туршлага солилцуулах, хэрэглэгчдийг уран дархчуудтай уулзуулж эрэлт хэрэгцээг нь судлах, түүнчлэн уран дархчуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төр, төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой үзэсгэлэн болдог билээ.

Уран дарханы урлал бол монголын бүх түүхэн цаг үед үргэлж хан төр, хаад язгууртнуудын ивээл дор хөгжиж, дээлийн ганц товч байсан ч ахин давтагдашгүй ондоогоор хийгдэж ирсэн бидний язгуур урлаг билээ. Тийм ч учраас энэ удаагийн үзэсгэлэнд илүү олон уран нарийн хийцтэй бүтээлүүд оролцоно.

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэх хүсэлтэй уран дархчууд 6 дугаар сарын 29-ны өдөр 10.00-18.00 цагийн хооронд Монголын уран зургийн галерей дээр бүтээл хүлээн авах ажлын хэсэгт бүтээлээ өгч, бүртгүүлнэ. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99793337, 99086485, 95705706 утаснаас авах боломжтой.

Холбоотой мэдээ

П.Өлзийнаран : Дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг бууруулж иргэд, ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

Та утаагүй түлшний талаар байнга ярьж бичиж байгаа харагддаг.  Хэлээд байгаа санааг чинь аваад х

2025-02-13

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2024.12.20/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Залуучуудын зохистой хөдө

2024-12-23