
“Алдарт эх I ба II одон”-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна. Мөн одонтой эхчүүд хорооны Хөдөлмөр халамжийн мэргэжилтнээр одонгийн бичилтээ хийлгэж эхлээд байна.
“Алдарт эх I ба II одон”-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн бүрдүүлэх материал:
1. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/
2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/
3. Насанд хүрсэн хүүхдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/
4. Хүүхэд үрчилж авсан бол /0-3 насанд нь/ гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/
5. Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл /гараар бичсэн байх/
6. 4 хүүхэд төрүүлсэн бол II одон, 6 хүүхэд төрүүлсэн бол I одон
7. Хүүхдээ 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюул ослоор эндсэн бол нас барсан бол хүүхдийнхээ төрсний лавлагаа болон нас баралтын лавлагаа зэргийг бүрдүүлж ирүүлнэ үү.
0 cэтгэгдэлтэй