
“Газрын зөрчил арилгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саруул захын зүүн хойно, 6-р сургуулийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 8 ширхэг, 3-р хороо, циркийн урд, Ус-11 байрны зүүн талд байрлалтай 18 ширхэг нийт 26 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрыг чөлөөллөө. Тухайн орчинд оршин суугчид, иргэд энэхүү ажилд талархалтай хандаж байгаа бөгөөд гараашаа буулгуулж байгаа иргэд ч дэмжлэг үзүүлэн, гараашаа хурдан шуурхай чөлөөлж өгсөн юм.
Чөлөөлсөн газар дээр явган хүний зам, автомашины зогсоол бүхий тохижилт хийхээр төлөвлөж байна.
Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе



0 cэтгэгдэлтэй