Крипторхизм буюу хуунагат буугаагүй төмсөг

2022-01-03 232 0
Эрэгтэй хүүхэд төрөх үед 2 талын төмсөг нь хуунагатаа байрласан байх ёстой ч цөөн тохиолдолд, ялангуяа дутуу төрсөн хүүхдийн аль нэг талын, эсвэл 2 талын төмсөг хуухнагат бууж чадаагүй байдаг. Эцэг, эх нь анзаарч мэдсэн даруйдаа эмчид үзүүлж хяналтанд байх ба 1-1.5 нас хүртэл төмсөг өөрөө буухыг хүлээгээд хэрэв буухгүй бол мэсзаслын эмчилгээ хийж төмсгийг хуухнагат буулгана. Төмсөг нь сул чөлөөтэй, биеийн халуунаас 1 хэм бага орчин бүхий хуухнагат байрласнаар өсөлт хөгжилт нь чөлөөтэй явагдана. Харин биеийн өөр хэсэгт байрласан тохиолдолд төмсөг гаднаасаа халж, хавчигдан шахагдсанаар төмсөгний үйл ажиллагаа алдагдан эр бэлгийн эсийг боловсруулж чадахгүй болох, улмаар цааш удвал хорт хавдарт шилжих аюултай тул эмчийн хяналтанд байж зөв цаг хугацаанд, зөв эмчилгээ хийлгэснээр ирээдүйн эрүүл эр хүн, эцэг хүн байлгаж чадна. Иймд та бүхэн цаг хугацаа маш чухал юм байна гэдгийг ойлгоорой.

Ийм эмгэгтэй ч насанд хүртлээ зүгээр л байна гэж бүү бодоорой. Энэ тохиолдолд хорт хавдар хүлээж байдгийг насанд хүрэгсэд минь ойлгож зөвхөн эмчид хандаарай.

Холбоотой мэдээ

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ҮЕД ДАРХЛААГАА САЙТАР ДЭМЖЭЭРЭЙ

Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол т

2023-12-11

Б.Өлзийхишиг: Өтгөн нь хатдаг хүмүүс амин дэм хэрэглэсэн ч биед нь шимэгддэггүй

Хаврын ядаргаа, ковидын дараах шинж тэмдгийн үед эрдэс бодис, амин дэмээ заавал оношлуулаарай

2022-02-27