Буриад Улстай эдийн засгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэх талаар ярилцлаа

2021-09-27 26 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улстай хамтран ажиллах сайд Даба-Жалсан Шагжиевич Буриад, Монголын ард түмэн түүхийн салшгүй нягт холбоотойг онцлоод, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор талууд 2013 онд байгуулж байсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хот нь тус улсын нийслэл Улаан-Үд хоттой найрамдалт харилцаатайгаас гадна эдийн засаг, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтран ажилладаг.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18