ЕБС-дад 871 лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2020-01-09 402 0

Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо.

Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд ийнхүү 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, 134 сургууль физик, 100 сургууль хими, 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж, 316 сургууль аудио-видео хэрэгсэлтэй болж буйг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар сургуулийн захирлуудад гардуулан өгөв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлага STEM боловсролыг хөгжүүлэхэд төвлөрч, улс орныхоо хэтийн хөгжил рүү чиглэж байна. Тиймээс бид сургалтын орчинг сайжруулах, хатуу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 2020-2030 онд хэрэгжүүлэх Боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусгасан” гэлээ.

21 аймаг, 9 дүүргийн сургуулиудад лаборатори нийлүүлэх энэхүү үйл ажиллагаа нь БСШУС-ын сайдын 2019 оны 491 дүгээр тушаалаар батлагдсан ахлах ангийн сурагчид сонгосон хичээлээ 198-594 хүртэлх цаг судлах сургалтын орчин орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж салбарын яам үзэж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21