ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ ХӨРӨНГӨЖСӨН ПРОКУРОРЫН ФРАКЦ ХӨШИГНИЙ АРД…

2021-09-16 212 0

Хуулийг гардан хэрэгжүүлэх учиртай шүүх, прокурорын ажилтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан “мөнгө угааж”, авлига авч хөрөнгөжсөн хэрэгт удаа дараа нэр холбогдох болсон энэ цаг үед тэдгээрт тохирсон шийтгэлийг хэрхэн оногдуулж байгаа нь олны анхаарлыг зүй ёсоор татаж буй.

Тэгвэл Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, албадан саатуулах явцад гэрээс нь их хэмжээний валютыг эд мөрийн баримтын хамт хураан авч, улмаар өнгөрсөн гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.

Гэвч НПГ-аас  хүргүүлсэн саналын дагуу түүнд холбогдох хэргийг хялбаршуулан шийдвэрлэх замаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ч олны дургүйцлийг төрүүлээд байна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрийн сангийн хохирол нөхөн төлүүлэх дансанд байршиж буй 199 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлснээр уг хэрэг хаагдсан аж.

Хуулийн дээр сандайлж, хоромхон хугацаанд хөрөнгөжсөн гэгдэх түүний фракцид өмгөөлөгч Б.Баасандорж, НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат, прокурор Л.Бүжинлхам нарын нэр багтдаг бөгөөд тус салбарт бугшсан энэ мэт хүн үүнээс ч олон байх магадлалтай юм.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон “хурган”, “төлгөн” дарга нарынхаа толгойг энэ мэтээр илж, аалзны тор шиг хэлхсэн авлигын сүлжээг нь хав дарж байгаа цагт хуулийн салбарын дунд шатны ялзрал хүрээгээ тэлж, хүчгүй төрийн хүчирхийлэгч болох цаг тун удахгүй ирэх вий.

Холбоотой мэдээ

П.Өлзийнаран : Дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг бууруулж иргэд, ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

Та утаагүй түлшний талаар байнга ярьж бичиж байгаа харагддаг.  Хэлээд байгаа санааг чинь аваад х

2025-02-13

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2024.12.20/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Залуучуудын зохистой хөдө

2024-12-23