“Утгын чимэг-2019” наадам өнөөдөр болно

2020-01-09 454 0

Өнөөдөр Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 91 жилийн ойн өдөр. Энэхүү ойн өдрөөрөө МЗЭ-ээс оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадмаа зохион байгуулах юм. Уг наадмыг энэ жил 70 насны ой нь тохиож буй Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн, зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болгон нэрт зохиолчийн гэр бүл, үр хүүхэд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл МЗЭ -тэй хамтран зохион байгуулж байгаагаар онцлог ажээ.

“Утгын чимэг-2019” наадмын сүүлчийн шатанд Н.Бадамжавын “Эцэг”, С.Батжаргалын “Хөх илдний нууц”, С.Баттулгын “Зүүдний сахиул”, П.Батхуягийн “Цаггүй газар”, Т.Баянсангийн “Цагаан гэгээ тасрах үе”, Д.Жамъянгийн “Хот айлын лус”, Ш.Ёолк “Эхийн сэтгэл элдэггүй”, Д.Норовын “Хэрээний нулимс”, С.Пүрэвсүрэнгийн “Аав хүү хоёр”, Д.Төрбатын “Хөөрөг” гэсэн 10 өгүүллэг тунаж үлдээд байгаа юм.

Өнгөрсөн жилийн “Утгын чимэг” наадамд МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэгээрээ, 2018 онд яруу найрагч С.Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ, 2017 онд соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв “Уул, өвгөн хоёр” өгүүллэгээрээ, 2016 онд сэтгүүлч, яруу найрагч Б.Лхагвасүрэн “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгээрээ тус тус тэргүүлж байжээ.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21