Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян өрнүүлнэ

2020-08-12 34 0

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран  2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн иргэдийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрч агаарын бохирдол өнгөрсөн  2018-2019 онд 51 хувиар буурсан үзүүлэлт гарч чадсан гэдгийг онцлон хэлсэн юм. Агаарын бохирдол буурахад иргэн бүрийн оролцоо дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нэгдэж ажилласан хүчин чармайлт ихээхэн нөлөөлсөн гэдгийг ч мөн тодотгон хэлж байв.

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдлүүдийг бууруулах чиглэлээр энэ  сарын 15-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын аян өрнүүлж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлыг давтахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллахыг уриалсан юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулахаар үе шаттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Тус сургалтаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах болон зуухны стандартыг хангах” нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын талаар жишээнд суурилсан зөвлөгөө өгөх” гэх зэрэг мэдээ мэдээллийг өглөө.

Энэ жилийн хувьд сайжруулсан түлшний 800-1000 борлуулалтын цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрт 60 мянган тонн түлш нөөцлөхөөр ажиллаж байгаа аж. Өнөөдрйин сургалтанд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Ц.Цолмон,Улаанбаатар Хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн Төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер А.Нинжин, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын АЧ-ын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, УБЗАА-ын Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ундармаа “Таван толгой түлш” ХХК-ны ерөнхий инженер Ж.Батбилэг болон төвийн зургаан дүүрэг хороодын Засаг дарга нар, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэй 350 гаруй албан хаагчид оролцлоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18