Монголын шилдэг шатарчид маргааш онлайнаар тоглоно

2020-04-24 667 0

Шатрын спортын их мастерууд нэгдэж “Хандивын онлайн зэрэг тоглолт” зохион байгуулж байна. Тэд дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед эх орон, ард иргэдээ аюулт тахлаас хамгаалан тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчиддаа сэтгэлийн дэм, урам хайрлахаар ийн сайн үйлсэд нэгдэж буй аж.

Монголын шилдэг шатарчдын хандивын онлайн тоглолтод энхийн цагт эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд дуурсгаж, ялалт байгуулж явсан баатрууд болох дараах Их мастер, Олон улсын мастерууд нэгдэж байна.

1. ИМ Б.Хатанбаатар
2. ИМ Д.Шаравдорж
3. ИМ Ц.Батчулуун
4. ИМ Б.Гүндаваа
5. ИМ С.Билгүүн
6. ИМ Б.Мөнгөнтуул
7. ИМ Т.Батчимэг
8. ИМ А.Энхтуул
9. ИМ Д.Номин-Эрдэнэ
10. ИМ Б.Аминаа
11. ОУМ Г.Мөнхгал
12. ОУМ У.Насанжаргал
13. ОУМ Д.Батсүрэн
14. ОУМ Т.Мөнхзул
15. СМ Ү.Агьбилэг

Холбоотой мэдээ

Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь дэлхийн аваргын цомоо ӨРГӨЛӨӨ

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:

2026-07-21

The MongolZ-ийг Mzinho орхиж, BC.Game-багт нэгдлээ

The MongolZ-г Mzinho , BC.Game-багт элсэж карьераа улам олон улсын түвшинд гаргахаар шийджээ Аюуш

2026-07-21

УЛААНБААТАР-2026: Боксын шинэ эриний эхлэл

ДУШАНБЕ, 2026 оны гуравдугаар сарын 27 /SPORTS.tj/. Монголын нийслэл Улаанбаатар хотод гуравдугаар с

2026-03-27