![](https://www.montoim.mn/wp-content/uploads/2020/04/20180609_p1cdp8f7cq1b8g1c83eej76f18493.jpg)
Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо дөрөвдүгээр сарын 15-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулах үүрэгтэй. Тэгвэл СЕХ дөрөвдүгээр сарын 14-нд ээлжит хурлаа хийж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ.
Ингэхдээ тухайн аймаг, нийслэлийн иргэдийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан сонгуулийн хороодыг байгуулсан байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь долоо эсвэл есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
Түүнчлэн СЕХ дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулах хуультай.
Сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав эсвэл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм.
0 cэтгэгдэлтэй