ОХУ олон улсын нислэгээ зогсоолоо

2020-03-27 453 0

ОХУ гуравдугаар сарын 27-ноос эхлэн олон улсын чиглэлийн тогтмол болон захиалгат /чартер/ нислэгүүдээ бүрэн зогсоолоо. Нислэгийн компаниуд зөвхөн Оросын иргэдийг нутагт нь буцаах тусгай нислэг үйлдэнэ. Ийм шийдвэрийг тус улсын Засгийн газрын дэргэдэх зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчид гаргажээ.

ОХУ-ын Агаарын тээврийн агентлагийн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, дээрх шийдвэр нь ачаа, шуудан, ариун цэврийн болон хүмүүнлэгийн тээвэрт хамаарахгүй байна.

Коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор ОХУ-аас үйлддэг олон улсын нислэгүүдийг хоёрдугаар сарын 1-нээс аажмаар цөөрүүлж,  хэд хэдэн үе шаттайгаар хязгаарласан юм. Эхний ээлжинд БНХАУ, БНСУ болон бусад хэд хэдэн улс руу харин дараа нь Испани, Итали, Герман, Франц руу хийдэг нислэгүүдийг хязгаарласан бөгөөд хэд хоногийн дараа Европ руу үйлддэг бүх нислэгийг хоригложээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын агаарын тээврийн компаниуд тус улсын иргэдийг гадаадаас авчрах нислэгийг үргэлжлүүлсээр байгаа юм. Тухайлбал, “Аэрофлот” компани захиалгат нислэгээр хилийн чанадаас оросуудыг авчрах ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Гуравдугаар сарын 14-25-ны хороонд Оросын 52 мянга гаруй иргэн  эх орондоо иржээ.

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11