Гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна

2020-03-25 369 0

Дэлхийн нийтээр Covid-19 халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагийн улмаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас хөл хорионы дэглэм тогтоож байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар /Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газар/-т консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай консулын үйлчилгээг халдварын нөхцөл байдал, хөл хорионы дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй.

Иргэд өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай шуурхай утсаар нь холбогдон консулын үйлчилгээний талаарх заавар, зөвлөмж болон бусад мэдээ, мэдээллийг авах боломжтой юм.

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11