АНУ-д сайн дурынхан коронавирусийн вакцины туршилтад орж эхэлжээ

2020-03-17 334 0

Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины хүн дээр хийх анхны туршилт АНУ-д эхэлжээ.

Өчигдөр тус улсын Вашингтон мужийн Сиэтл хотын “Kaiser Permanente” судалгааны хүрээлэнд сайн дурын дөрвөн хүн туршилтын вакцинаар тариулсан байна.

Уг вакцин нь өвчтөний биед Covid-19 вирус халдаадаггүй, харин шинэ коронавирусээс хуулбарласан аюулгүй генетикийн кодыг нэвтрүүлдэг гэнэ.

Хэдийгээр хүн дээр туршиж эхэлсэн ч вакцины үр дүнг баталгаажуулах ажилд олон сарын хугацаа орох тул ирэх оноос наана хэрэглээнд нэвтрэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дэлхийн олон орны эрдэмтэд коронавирусийн вакциныг бүтээхээр шамдан ажиллаж байгаа. Дээрх вакциныг АНУ-ын биотехнологийн Moderna Therapeutics компани бүтээжээ.

Ердийн вакцинууд нь тухайн өвчний сулруулсан вирусийг агуулсан байдаг. Харин энэ удаа туршиж буй mRNA-1273 вакцин нь Covid-19 вирусийг агуулаагүй, түүнээс хуулбарласан генетикийн кодыг агуулж байгаагаараа онцлог гэнэ. Лабораторид гаргаж авсан ийм хуулбарыг тарьснаар хүний биеийн дархлааны систем жинхэнэ вирусийг эсэргүүцэхэд бэлэн болох ёстой ажээ.

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11