Засгийн газраас Б.Чинбатын эмчилгээний зардалд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

2020-01-15 342 0

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах хагалгаанд өнгөрсөн оны 12-р сард БНСУ-д очиж орсон. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор нь эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин  Ц.Сарнай байсан юм. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч өдгөө хоёулаа эмчилгээтэй байгаа бөгөөд санхүүгийн хувьд маш хүнд байгааг тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2020.01.15/ Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

С.Удвал ахайтны дүрийг мөнхөлсөн уран бүтээл

Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Эм

2022-02-27

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: Улаанбаатарыг “Дэлхийн номын нийслэл” болгохоор зорьж байна

29 дэх удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар гурван өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийж б

2021-06-13