
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Авлигатай тэмцэх газартай хамтран Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын албан хаагчдад авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон 21 аймаг 9 дүүргийн удирдах болон гүйцэтгэх 692 албан хаагчид хамрагдаж Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх мэдээлэл авсан.
0 cэтгэгдэлтэй