
Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”-ын 2.5.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага чанарын шаардлага хангасан протез хийх, ортопедийн болон тусгай хэрэгслээр хангах үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл (хаяг, байршил, утасны дугаар)-ийг гаргаж аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.
Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.17. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага чанарын шаардлага хангасан протез, ортопед, тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл (хаяг, байршил, утасны дугаар)-ийг гаргаж аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ гэж тус тус заасны дагуу протез, ортопед, тусгай хэрэгсэл захиалгаар хийх болон нийлүүлэх байгууллагын дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар оруулж байна.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн протез, ортопедийн болон тусгай хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авах эрхтэй.
Журамд заасны дагуу байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэлд орох хүсэлтэй байгууллага дараах бичиг баримтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт албан бичгээр ирүүлж орох боломжтой. Үүнд:
- Байгууллагын албан хүсэлт. /Засгийн газрын 2021 оны ”Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ шинэчлэн батлах тухай“ 363 дугаар тогтоолын хавсралтад заасан нэршлийн дагуу захиалгаар хийх болон нийлүүлэх протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт/
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар.
0 cэтгэгдэлтэй