УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 8-нд батлагдсан тогтоолд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх үүрэг чиглэл өгсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх ёстой” гэсэн чиглэл өгсөн. Засгийн газраас УИХ-д өргөн барих тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт иргэд бүрэн эзэмшиж байх. Нэг ёсондоо өнөөдөр 2.5 сая иргэн 18.4 хувийн хувьцаа эзэмшиж байгаа бол шинээр мэндэлсэн хүүхдүүд, Монгол Улсын харьяат болсон иргэндээ хувьцаа эзэмшүүлэх асуудлыг жигд хүртээх тогтоол өргөн барих боллоо.
Энэхүү тогтоолд гурван зүйл агуулагдаж байгаа.
Нэгдэх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг нийтээрээ эзэмших. Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь цаашдаа шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын харьяат болсон иргэн нь хувьцаа эзэмшигч болгодог байх асуудал шийдэгдэнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Тийм учраас Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд хувь эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан.
0 cэтгэгдэлтэй