
УИХ-ын даргын мэдээлсэн учигтай гаргалгаа
Ард иргэдийн дуу хоолой төв талбайд цангинатал цуурайтаж, арга ядаж туйлдсан өдөр хоног цөөнгүй хоногуудыг элээлээ. Чухам энэ л үест хуулийн нэмэлт өөрчлөлтийн тоо хуудас дараалан батлагдаж байна. Улс орны байдлаа улам сайжруулах гарц гаргалгааг сийрүүлж ухаан бодлоо чилээх учиртай эх баригч намынхан ч амьдралд ойр, дэм өгөхүйц, бодит байдлын шийдлийг боловсруулан мэдэгдэл хийсээр. Үүний хамгийн наад захын жишээ бол УИХ-ын дарга Г.Занданшатарын “Үнийн өсөлтийг дээд цэгт нь хүрэхээс өмнө хязгаарлах” тухай мэдэгдэл байлаа. Энэ мэдэгдлийн гол ухагдахуун нь дотоодын зах зээлээ дэмжин, экспортоор дамжуулан эргэлт болон эрэлт хэрэгцээг тогтвортой байлгах замаар ард иргэдийнхээ амьдралыг улам ганхуулчихгүйхэн шиг дорвитой шийдвэрийг хэлэлцэж байгаад баярлууштай.
Үндэсний аж үйлдвэрлэл бол тухайн улс орныг эдийн засгийн уналт, хямралын зааг дээр түшиж босгох ёстой гол багана байх учиртай. Иймээс ч дотоодын үйлдвэрлэлдээ анхаарал хандуулж эх орныхоо нэрийг талхлах, цаашлаад валютын урсгалыг улсынхаа санхүүгийн баялаг руу татан чиглүүлэх нэн чухал шийдвэрийг гаргаж байгаа нь ороо бусгаа энэ цаг үеийн оновчтой шийдлүүдийн нэг болж байна.
Монголчууд төр засгаас гаргаж байгаа шийдвэр бүрийг “өстөн дайсны үг” мэтээр хүлээж авдаг нь хэвийн үзэгдэл мэт болж… Арга ч үгүй биз. Гэвч хувь хүний амжиргаа хэзээ ч хууль, төрт ёсноос 100% хараат байдаггүй гэдгийг ухамсарлах иргэд цөөхөн. Оновчтой шийдвэрийн хүрэх хязгаар, онилсон зам нь дардан байхад иргэн бүрийн эерэг сэтгэлгээ, идэвхи зүтгэлээс ч хамааралтай гэдгийг бид ухамсарлах цаг нь хэдийнэ болжээ.
0 cэтгэгдэлтэй