МИАТ ТӨХК B767-300ER агаарын хөлгийн зээлийг бүрэн төлж, өмчлөлдөө шилжүүлэн авлаа

2022-07-01 192 0

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК JU-2021 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авлаа.

Өөрөөр хэлбэл, МИАТ компани JU-2021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгөө өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авснаар уг агаарын хөлгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах эрхтэй болж байгаа юм.

Анх 2013 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 122 сая ам.долларын зээлийн баталгаа гаргаж, мөн оны 12-р сард АНУ-ын Экспорт-Импорт банкны баталгаа бүхий зээлээр МИАТ компани АНУ-ын Боинг компанийн хооронд байгуулсан гэрээний Худалдах, худалдан авах гэрээний дагуу Монголд Боинг 767-300ER маягийн онгоцтой болж байсан түүхтэй.

Зээлийг 2014 оноос эхлэн 2022 он хүртэл гэрээнд заасан хуваарийн дагуу МИАТ компани өөрийн үйл ажиллагааны орлогоор цаг хугацаанд нь төлж байжээ. Зээлийн төлбөрийг 2023 оны хоёрдугаар сард төлж дуусах графиктай байсан бөгөөд зээлийн үлдэгдэл болох 8.15 сая ам.долларыг бүрэн төлснөөр онгоц МИАТ-ын эзэмшилд ирлээ.

МИАТ ТӨХК ийнхүү В767-300ER агаарын хөлгийнхөө гадаад зээлийг хааж дуусгаснаар ОХУ, Украин улсын хооронд үүсээд байгаа асуудлаас шалтгаалан Франкфурт чиглэлийн нислэгийн зай 2 талдаа 5 орчим цагаар уртассан байсныг багасгаж хуучин хэвэнд нь оруулах боломж бүрдсэн талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэлж байлаа.

Өөрөөр хэлбэл манай Франкфурт чиглэлийн нислэг эргээд ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх боломжтой болж байгаа юм. Энэ нь МИАТ компанид Европын чиглэлийн нислэгийн зардлыг бууруулах төдийгүй зорчигч үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт буюу 12-р са

2024-12-19