А.Найгалмаа: Хүүхдийн төлөвшилт гэр бүлээс эхэлдэг

2022-04-13 261 0

Хүүхдийн зохиолч, сэтгэлзүйч Адъяагийн Найгалмаа зөвлөж байна.

Цэцэрлэг, сургуулийн орчин бол гайхалтай газар. Тиймээс хүүхдэдээ багаас нь цэцэрлэг сургуулийн талаар ярьж тайлбарлахдаа баяр баясгалантай хүүхдүүд бужигнаж, янз бүрийн сонирхолтой зүйлстэй танилцуулж, зааж, сургадаг гээд аль болох сайн сайхан талаас нь ойлголт өгөөрэй.

Ингэж хүүхдэд анхнаасаа зөв ойлголт өгвөл хүүхэд цэцэрлэгтээ, сургуульдаа дуртайяа очно.

Хэрвээ цэцэрлэг, сургуульд орох гэж байгаа хүүхдэдээ “Багш нарын үгэнд орохгүй бол шийтгэнэ, загнана…” гэж хэлээд байвал хүүхэд цэцэрлэг, сургуульд орох хүсэлгүй болно.Мэдээж цэцэрлэгт ч, сургуульд ч нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, эмх цэгц байдаг гэдгийг ярьж өгөх учиртай.

Гэртээ эмх цэгцгүй байдаг бол хаа ч эмх цэгцгүй л байна. Иймээс хүүхдийн төлөвшилд бүр эртнээс анхаарах ёстой.

Хэрвээ цэцэрлэгт оронгуут нь хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч эхэлж байгаа бол та оройтож байна гэсэн үг.

Төрсөн цагаасаа эхлэн 3 нас хүртлээ таны хүүхэд хэнтэй байж, юуг харж, яаж өссөн бэ?Та үүнийг л сайн бодоорой!Хүүхдийн төлөвшилт цэцэрлэгээс биш гэр бүлээсээ эхэлдэг.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21