ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО

2022-02-23 401 0

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой байршлуудад газрын дуудлага худалдааг зохион байгуулдаг. Энэ жилийн эхний дуудлага худалдаа ирэх 3-р сарын 23-нд  болох юм байна.  Энэ удаа нийслэлийн 19 байршилд дуудлага худалдаа явагдах бөгөөд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд Газрын биржийн цахим систем /www.mle.mn/- д хандаж цахимаар оролцох юм.

 ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/28 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 5 хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 03 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

ЖИЧ: Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Холбоо барих утас: 315712, 77771285

НГЗБТ-ний дугаар Биржийн зарын код Дүүрэг Зориулалт Газрын хэмжээ /м²/ Дуудлага худалдааны анхны үнэ, ₮ Дэнчингийн үнэ, ₮ Дэлгэрэнгүй
1 2.3.1 2022-9267 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 64 283,008 28,301 https://mle.mn/#/auction/detail/11911
2 2.3.5 2022-9268 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 25000 67,000,000 6,700,000 https://mle.mn/#/auction/detail/11913
3 2.3.10 2022-9269 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим Амины орон сууцны хотхон 10000 40,040,000 4,004,000 https://mle.mn/#/auction/detail/11915
4 2.3.11 2022-9270 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим Мод үржүүлгийн газар 20000 4,400,000 440,000 https://mle.mn/#/auction/detail/11916
5 2.3.24 2022-9271 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эх орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 100 442,200 44,220 https://mle.mn/#/auction/detail/11917
6 2.3.25 2022-9272 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 100 880,900 88,090 https://mle.mn/#/auction/detail/11918
7 2.3.33 2022-9273 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Саалийн ам орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 10000 2,200,000 220,000 https://mle.mn/#/auction/detail/11919
8 2.3.34 2022-9274 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим Фермер 20000 53,000,000 5,300,000 https://mle.mn/#/auction/detail/11920
9 2.3.40 2022-9275 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим Мод үржүүлгийн газар 15000 33,600,000 3,360,000 https://mle.mn/#/auction/detail/11921
10 2.3.42 2022-9276 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 10000 26,500,000 2,650,000 https://mle.mn/#/auction/detail/11922
11 2.3.52 2022-9277 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүн орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 225 496,350 49,635 https://mle.mn/#/auction/detail/11923
12 2.3.56 2022-9278 Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 64 283,008 28,301 https://mle.mn/#/auction/detail/11924
13 2.3.62 2022-9279 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 10000 45,120,000 4,512,000 https://mle.mn/#/auction/detail/11925
14 2.3.65 2022-9283 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 7000 129,804,800 12,980,480 https://mle.mn/#/auction/detail/11929
15 2.3.67 2022-9284 Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу Аж, ахуйн 2500 11,550,000 1,155,000 https://mle.mn/#/auction/detail/11930
16 2.3.68 2022-9285 Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу Аж, ахуйн 8000 36,960,000 3,696,000 https://mle.mn/#/auction/detail/11931
17 2.3.87 2022-9286 Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд нуурын зүүн урд талд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 5000 6,000,000 600,000 https://mle.mn/#/auction/detail/11932
18 2.3.89 2022-9287 Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд Тэс фетролиум ШТС-ын хойд талд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 2000 2,400,000 240,000 https://mle.mn/#/auction/detail/11933
19 2.3.90 #2022-9289 Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд талд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын баруун талд Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 30000 14,400,000 1,440,000 https://mle.mn/#/auction/detail/11935
НИЙТ ДҮН 175,053 475,360,266 47,536,027  

Холбоотой мэдээ

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт буюу 12-р са

2024-12-19