
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр олон нийтийн анхаарлыг ихээр татаж буй ипотекийн зээлийн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “ Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах асуудал сунгагдаагүй байгаа. Төв банкны хувьд өмнөх хуулийнхаа хугацаанд дуусгаад цаашид хэвийн байдлаар нь үргэлжлүүлье гэсэн байр суурьтай байгаа.
Учир нь ипотекийн зээлтэй иргэдийн хувьд санхүүгийн дарамт нь цаг хугацааны хувьд л хойшилж байгаа болохоос зээлдэгчээсээ хөнгөрч үлдэхгүй. Тиймээс боломжтой бол төлөөд явбал зээл нь эрт дуусаж, байр нь зээлдэгчийнхээ өмчлөлд эрт ирэх боломжтой.
Мөн ипотекийн хувьд төлөгдөж байгаа эх үүсвэр нь дараагийнхаа зээлдэгчдэд эх үүсвэр болж очдог. Одоогоор энэ үйл явц тодорхой хэмжээнд хязгаарлагдаад байгаа учраас тэнцвэртэй байх үүднээс цаашид ипотекийн төлөлтийг хэвийн байдлаар үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм билээ” гэв.
0 cэтгэгдэлтэй