Хүүхдийн мөнгийг хагас жилийн хугацаанд сонголттойгоор олгоно

2022-01-09 215 0

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 5 дахин нэмэгдүүлж, 100.000 төгрөг олгож эхэлсэн. Гэхдээ энэ нь архидалт, цаашлаад гэр бүлийн хүчирхийллийг нэмэгдүүлэх үндэс суурь болсон гэж үзэх нь бий.

Улмаар мөнгөн тэтгэмж хүүхдэд зориулагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тиймээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сонголттойгоор олгож эхлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийхээр хуримтлуулах шийдвэр гаргасан юм.

Тодруулбал, халамжаас хуримтлал руу шилжих Засгийн газрын бодлогын хүрээнд энэ оны долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдийн мөнгийг бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон.

Харин 2022.07.01-нээс хойш 50.000 доошгүй төгрөгийг нь хадгаламжид хуримтлуулна. Үлдсэн 50.000 хүртэлх төгрөгийг хүүхдүүд гар дээрээ авч болох сонголттой.

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18