Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид тохижилтын ажил хийлээ

2021-08-28 17 0

Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицерууд болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид бэлэн байдлын дадлагын дохиогоор ажиллалаа. Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тогтоосон хугацаанд цугларч, бие бүрэлдэхүүний дүрэмт хувцас, хувийн бичиг баримт болон аранзанд үзлэг хийв.

Тус өдөр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид  Монгол Улсад залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амрах, зугаалах орчныг бүрдүүлэх үүднээс дугуйн  зам дагасан хамгаалалтын хашлагыг  бэхэлсэн юм. Мөн гүйлтийн зам дагуух модлог  ургамлыг арчлах, мод шуух, тарих, хатсан өвсийг хамах, мод үржүүлгийн талбайд ангилан ялгалт хийх зэрэг  ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18