Түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлав

2021-07-09 32 0

Үндэсний их баяр наадмаар Тоёота мотор корпорацаас түрүү бөхөд автомашин гардуулдаг. Харин энэ жил НЗДТГ-тай зөвшилцөн, түрүү бөхөд олгодог автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болж, өнөөдөр гардууллаа.

Тус HIACE автомашин 16 хүний суудалтай, орон нутагт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмч нарт зориулсан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ, “Өнгөрсөн жилийн наадмаар түрүү бөх шагналаа эрүүл мэндийн байгууллагад хандивлаж байлаа. Энэ жилийн тухайд наадам хойшилсонтой холбоотой түрүү бөхийн шагнал болох автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлахаар болсон юм” гэв.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, “Манайх үндэсний хэмжээнд эх, хүүхдэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Жилд 42 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 215 мянган хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, 12 мянган эх амарждаг. Бид мөн шаардлагатай тохиолдолд орон нутаг руу эмч нарын багаа илгээдэг. Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар орон нутаг руу эмч, мэргэжилтний 40 гаруй багаа илгээсэн. Жилд Улаанбаатар хотын ойролцоох аймгууд руу 600-700 удаа дуудлагаар очиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Иймээс энэ бол нүдээ олсон хөрөнгө оруулалт”  гэв.

Тоёота мотор корпорац Тогтвортой хөгжилд хөтлөх зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн автомашин олгохоор шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18