Зураач Б.Батжин “Тэнгэрийн хүлгүүд” бүтээлийнхээ орлогыг Г.Очир-Эрдэнэ хүүд хандивлана

2021-02-20 77 0

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Б.Батжин “Тэнгэрийн хүлгүүд” хэмээх 2019 онд зурсан (70×110 см. зотон тос) бүтээлээ өөрийн цахим хуудсаар дуудлагаар худалдахаар болжээ. Учир нь тэрбээр өөрийн найз, “Uvertura” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Очир-Эрдэнийн эмчилгээнд зургийнхаа орлогыг хандивлахаар шийдсэн байна.

Зураач Б.Батжин 2.5 сая төгрөгөөр үнэлсэн “Тэнгэрийн хүлгүүд” бүтээлээ 299 мянган төгрөгөөс эхэлж дуудаж байгаа бөгөөд үнийн саналыг ирэх ням гараг буюу хоёрдугаар сарын 21 хүртэл хүлээн авах юм байна.

Та бүхэн энэхүү хийморлог бүтээлийн эзэн болж, цусны цагаан эсийн хорт хавдартай тэмцэж байгаа таван настай бяцхан хүү Г.Очир-Эрдэнэд тус болохыг хүсвэл зураачийн Batjin Boldbaatar фэйсбүүк хаягаар холбогдоорой.

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18