“Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа болов

2020-08-28 55 0

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн  ажиллагааа өнөөдөр нээлээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд, НОБГ-ын удирдлагууд, МУ-аас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Гавьяат тамирчин Н.Энхбат, Н.Баярсайхан, Азийн даамны холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нарын албаныхан оролцсон юм.

Тус талбай нь сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, мэргэжлийн тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна онцго й байдлын албан хаагдын сургалтын цамхагтай иж бүрэн спортын цогцолбор юм. “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ыг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дэмжлэгтэйгээр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт,  сургат сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн  байгуулжээ.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18