![](https://www.montoim.mn/wp-content/uploads/2019/04/засаг1_b.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагт болно. Хуралдаан Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудлыг багтаажээ.
Лхагва гаригт хуваарьтай Засгийн газрын ээлжит хуралдааны товыг урагшлуулсан нь маргааш болох гамшгийн сургуулилттай холбоотой бололтой. Мөн өнөөдрийн хуралдааны бусад хэлэлцэх асуудалд Элчин сайдуудын томилгоо яригдах магадлалтай юм.
0 cэтгэгдэлтэй