Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн эхний 60 километр замыг барьж дуусган хөдөлгөөнийг нээсэн байна

2020-06-17 529 0

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.

Энэхүү авто зам нь концессын гэрээний маргаанаас үүдэн 10 жил гацсан бөгөөд өнгөрсөн оноос барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Энэ жилийн зам барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Ерөнхий гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК гүйцэтгэж байгаа аж.

Одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

УГ АВТО ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Тус авто замын барилгын ажлын хүрээнд:

  • СТВ хольцын гурван үйлдвэр,
  • Асфальтбетон завод хоёр,
  • Хоолой цутгалтын үйлдвэр хоёр,
  • чулуу ангилан бутлах таван үйлдвэр,
  • Тээрмийн үйлдвэр нэг,
  • Бетоны нэг үйлдвэр ажиллаж байна. Уг авто замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21