С.Амарсайхан: Хот бодлогын асуудлаас гадна жижиг гэж хаясан хамгийн том хүндрэлээ цэгцэлж байна

2020-06-09 321 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу есдүгээр сарын 07-ны өдөр Хан-уул дүүргийн 11-р хороо Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.

Энэ үеэрээ Хотын Захирагч холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах үүрэг өгч, ажлын хэсэг хотхоны орчимд үүссэн нөхцөл байдлыг шат дараатай шийдвэрлэн ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Хотын Захирагч С.Амарсайхан дахин газар дээр нь дахин очиж ажиллан үүрэг даалгаврын биелэлтийг шалган, зарим ажлуудыг шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст дахин өгөв. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хотхонуудын дунд хүүхдийн тоглоомын талбай байгуулах үүргийг өгсөн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот бодлогын асуудлаас гадна жижиг гэж хаясан хамгийн том хүндрэлээ цэгцэлж байна. Сууц өмчлөгчдийн холбооны дарга та ч бас хариуцлагатай байж иргэдээ идэвхижүүл. Бид иргэддээ ч хатуу шаардлага тавьж байгаа. Амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоо их чухал. Мөн энд үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан тохижилт, ногоон байгууламж, тоглоомын талбайгаа хийх хэрэгтэй” гээд хотхоны гадна талбайд байгаа стандартын шаардлага хангахгүй иргэдийн амь нас, амьдрах орчинд эрсдэл учруулах хашаа, хайсыг буулгаж, ухсан нүхийг тэгшлэх, авто замыг засварлах үүргийг холбогдох албаныханд өгч, энэ ажилд хотхоны иргэд, оршин суугчдыг оролцоогоо нэмэгдүүлэх, мөн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21