Гадаадад гацсан иргэдийн эрсдэлийг үнэлнэ

2020-06-05 313 0

“Сайн амжилт Их нээлт” ТББ-ын төслийн багийн “Аюулгүй Монгол” санаачилгын хүрээнд дүн шинжилгээнд суурилан шийдвэр гаргах боломж бүрдүүлэх зорилтот төслөө Гадаадад гацсан иргэдийн эрсдэлийг үнэлснээр эхлүүлж байна. Уг эрсдэлийн үнэлгээний систем байрлаж буй “ersdel.mn” цахим хуудас нь мэдээллийн сан бүрдүүлж, цаашид аливаа шийдвэрийг судалгаанд суурилан гаргахад технологи ашиглан туслах боломж юм. Өнөөдрөөс эхлэн Гадаадад гацсан иргэд “ersdel.mn” вэбсайтын “Эрсдэлээ үнэлэх” цэсэнд хандаж, асуултуудад хариулан өөрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг үнэн зөв бөглөснөөр Монгол Улсын хэн гэдэг иргэн, дэлхийн аль улс оронд ямар тулгамдсан асуудалтай байгааг мэдээллийн бааз бүрдүүлж байгаа удирдлагын багт мэдэгдэх боломжтой юм. Хувь хүний мэдээллийг нууцлах үүднээс сайтын “Үнэлгээний үр дүн” цэсэнд үнэлгээнд хамрагдсан нийт иргэдийн мэдээллийг графикаар харуулсан байна.  Уг мэдээлэл нэгтгэн боловсруулах систем нь Micro Soft Power BI программ ашиглсан Дата анализын системд суурилан ажилладаг юм байна.

Цаашид хүүхдийн амьдрах орчны аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт тулгамдаж байгаа олон асуудлаар үнэлгээ хийж, болзошгүй эрсдэлийг тооцох, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад зориулсан мэдээллийн сан бүрдүүлэхэд туслах зорилгоор уг төслийг  үргэлжүүлэх саналтайгаар төрийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгөхөөр тус багийнхан ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21