![](https://www.montoim.mn/wp-content/uploads/2019/09/57D67B75-FC4B-4A3E-A859-FBBEAA00156A.jpeg)
Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох “Сургагч багш бэлтгэх” сургалтыг нэг жилийн турш амжилттай зохион байгууллаа.
Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, тэдэнд өдөр тутмын амьдралд тохиолдох санхүү, мөнгөний асуудлаа зөв шийдвэрлэхчадвар эзэмшихэд нь системтэй туслах багш нарыг сургаж, чадваржуулах зорилгоор 21 аймагт зохион байгуулсан сургалтын үр дүнд 221 сургагч багшийг бэлтгэх ажил амжилттай явагдав.
Ээлжит сургалт есдүгээр сарын сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт болж байна.Сургалтыг удирдан явуулах бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хорооны баг ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй