Монголбанкны нэрэмжит Эрдэм шинжилгээний хурлын 2020 оны шилдэг судалгааны ажлыг шалгарууллаа

2020-05-20 561 0

Монголбанкны уламжлалт Эрдэм шинжилгээний бага хурлын хоёр дахь шатны шалгаруулалт өнөөдөр болж, дүнгээ гаргалаа. Уг эрдэм шинжилгээний бага хуралд  эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд,  болон оюутнууд судалгааны бүтээлээр оролцдог бөгөөд тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой юм.  Энэ жил судлаачдын ангилалд 17, оюутны ангилалд 31 бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад  10 бүтээл шалгарч, оновчтой санаа, шинэлэг судалгаа бүхий бүтээлийг ангилал тус бүрийн эхний гурван байрт тодрууллаа.

Судлаачийн ангилалд

Тэргүүн байр: М.Лхагвадорж, Ч.Алтан-Өлзий – Твиттер өгөгдөл ашиглан богино хугацааны валютын ханшийн таамаглал хийх

Удаах байр: Ц.Оюунзул, Б.Нямбаатар – Монгол Улсын баялгийн сангуудын эдийн засаг дахь нөлөө

Гутгаар байр: О.Боролдой – Examining the Inter-temporal Relationship in Loan Portfolio, Cost Efficiency and Capitalization: A Managerial Behaviour Model for Mongolian Banks

Оюутны ангилал

Тэргүүн байр: Б.Хүслэн – Банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцаа, түүний зээлийн нийлүүлэлт болон эдийн засагт үзүүлэх нөлөө

Удаах байр: Э.Хосбаяр, Г.Төгсбилэг, Э.Тамир –  Эмэгтэйчүүдийн ажиллах хүчинд оролцох хүчин зүйлүүдийн шинжилгээнд албан бус секторыг авч үзэх нь

Гутгаар байр: Д.Гантогтох, Б.Төгөлдөр – Эдийн засгийн өсөлтийг хангах салбарын оновчтой бүтцийг тодорхойлох нь

 

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13