УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн анхааралд!

2020-05-15 156 0

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацаанд явагдах юм.

Сонгуульд нэр дэвшигчдэд зориулан хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлэх, анхаарах асуудлын талаар гарын авлага зөвлөмж, брошур болон дэлгэрэнгүй видео зааварчилгаа зэргийг боловсруулж тус газрын www.iaac.mn цахим хуудсанд байршуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Нэр дэвшигчдэд 70112484, 70112485, 70112469, 70110252, 70112427 дугаарын утсаар болон тус газрын цахим шуудангаар заавар, зөвлөмжийг өгч ажиллахаас гадна амралтын өдрүүд болох 2020 оны 5 дугаар сарын 16-ны бямба, 2020 оны 5 дугаар сарын 17-ны ням гариг, 2020 оны 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид дээрх хугацаанд тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтэрч мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13