Хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байжээ

2020-04-02 26 0

Булган аймгийн Хишиг өндөр сумын иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид гуравдугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ.

Мөн тус сумын иргэн Ө нь өөрийн эзэмшлийн авто гараашид найман ширхэг бугын эврийг хадгалж байсныг хураан авч, бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг явуулж буй аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалаар “Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай, түймрийн аюултай үед буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон” байдаг.

 

 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Холбоотой мэдээ

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09