БИЧИЛ УУРХАЙЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД 7 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛС ХАНДИВЛАЛАА

2020-04-01 490 0

Дэлхий нийтийг хамарч хүн бүрийн сэтгэлийг түгшээсэн цар тахалтай Монголчууд тун амжилттай тэмцэж байна. Дотооддоо сайн урьдчилан сэргийлж, гадаадаас ирсэн халдвартай хүмүүсээ эмчлээд эхнээс нь гаргаж байна. Төр засгаас мэргэн шийдвэрүүд түргэн гарч хэрэгжиж байгаа гэвэл маргах хүн гарахгүй биз. Энэ хэцүү бөгөөд нөр их ажлыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам манлайлан гүйцэтгэж байгаа билээ. Зөвхөн дээрх байгууллагууд гэлтгүй төрийн бусад байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс дор бүрнээ сахилга хяналт сайтай байгаагийн үр дүн нь өнөөдөртөө нөгөө айхтар өвчин Монголд тархаагүй байна.
Хэцүү цаг үед Монголчууд нэгдэн нягтарч, бэрхшээлийг даван туулж болдгийн нэгэн жишээ ч гэж хэлж болно. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд байгууллага хувь хүмүүс чадах чадахаараа хандив тусламж өгцгөөж байгаа билээ.

Өнөөдөр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нийт бичил уурхайчдынхаа хандивыг Эрүүл мэндийн яаманд гардууллаа.

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан бичил уурхайчид хандив цуглуулж аюулт өвчин тахлын үед ард түмнээ энх тунх байлгах гэж нойр хоолгүй зүтгэн, өндөр зохион байгуулалттай, хичээнгүй нягт хөдөлмөрлөж буй эмнэлгийн байгууллагынханд хэрэгцээт зүйлсийг худалдан авч өгсөн байна.

Эмнэлгийн байгууллагуудын ачаалал их байгааг харгалзан агаар цэвэршүүлэгч 14ш, бичил уурхайчин эмэгтэйчүүдийнхээ оёсон 2000 амны хаалт, нэг удаагийн бээлий 1000ш, нийт 7 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалд гардуулан өглөө. Хандивласан агаар цэвэршүүлэгчээс 4 ширхгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд, 4 ширхгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болон бусад эрүүл мэндийн байгууллагууд, тусгаарлах төвд олгох юм.


Тус холбооноос хэрэгжүүлсэн бичил уурхайгаас өөр ажлын байранд шилжих хөтөлбөрийн хүрээнд оёдлын цехтэй болсон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн оёсон амны хаалтуудыг нийслэлийн эмзэг бүлгийн иргэд, зорилтот бүлгийн хүүхдүүдэд мөн хандивын аян зохион байгуулан тараахаар ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21