Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдана

2020-03-26 187 0

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээ татан авах талаар мэдээлэл өгч байна.

ОБЕГ-ын дарга, Хурандаа Т.Бадрал, Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах учир хувийн ажлаа зохицуулаарай гэж сануулмаар байна. Иргэд онгоцны тийзийн үнэ, тусгаарлагдах байрны төлбөрийг төлөхөөс гадна тухайн улсдаа шинжилгээ өгсний дараа онгоцонд суух эрх нээгдэнэ.

Энгийн нислэг биш учир онгоцонд хоолоор үйлчлэхгүй. Онгоцонд амны хаалт зүүх, ариун цэврийн өрөө орох зэргээр шилжилт хөдөлгөөний хийхгүйн тулд суухаас өмнө хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, 4805 монгол иргэн ЭСЯ-аараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Үүний 2400  нь Солонгост байгаа иргэд. Өнөөдрийн байдлаар БНСУ-аас 800 гаруй иргэн эх орондоо буцахаар бүртгүүлсэн гэлээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13