Эрчим хүчний үйлчилгээг цахим болгосноор хүлээлгийн хугацааг хоёр дахин багасгаж байна

2020-03-18 472 0

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний яамны Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох танилцуулж байна.

Тэрбээр цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, эрчим хүчний шугам хамгаалах дүрмийг шинэчлэн баталсантай холбоотой мэдээлэл өгч байна.

Эдгээр нь эрчим хүчээр хангагч байгууллага хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулсан дүрэм бөгөөд гурван дүрэмд 2001 оноос хойш өөрчлөлт, шинэчлэлт хийгээгүй аж.

Ялангуяа хэрэглэгчтэй холбоотой томоохон заалтуудыг шинэчилсэн. Хэрэглэгчдийн хамгийн их хүсэлт тавьдаг эрчим хүч хэрэглэх хүсэлттэй холбоотой техникийн нөхцөлийг тусгасан. Эрчим хүч хэрэглэх хүсэлт болон саналыг зуун хувь цахимаар авах боломжтой болж байгаа юм байна. 14 хоногийн дотор энэ хүсэлтийг шийдэх бөгөөд хэрэглэгч цахимаар хийж буй тооцооллыг харах боломжтой системийг ашиглалтад оруулан үүнийг баталгаажуулсан дүрмийг өнөөдөр баталсан байна.

Мөн хэрэглэгчдийн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахын тулд шугам сүлжээг хамгаалах дүрэмд шинэчлэлт хийжээ. Төв суурин газрын шугамын зурваст зөвшөөрөлгүй хашаа хатгах, шугамын траст өөрчлөлт оруулах зэрэг асуудал гарч байгаа учраас эдгээрийг зохицуулах, хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй байх заалтуудыг тусгасан байна.

Эдгээр дүрмийг баталснаар хэрэглэгч эрчим хүчтэй холбоотой төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой цахим болж байгаа аж.

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагаас эхэлж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байгаа бөгөөд 10:40 цагт эрчим хүчний үнэ тарифтай холбоотой гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийхээр болсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээ, цахилгаан, дулаан эрчим  хүч хэрэглэх дүрмийг шинэчлэн баталжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэж, гурван асуудал танилцуулах хуваарьтай.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13