Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан.
Хязгаарлалт гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл үргэлжлэхээр байсан бөгөөд Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас энэ хязгаарлалтыг сунгахгүй гэдгийг өчигдөр мэдээлсэн.
Иргэдийг зам товчлох, товчоодод дугаарлалт үүсгэхгүй байхыг албаныхан хүссэн юм.
0 cэтгэгдэлтэй