Нөөцийн махыг 279 цэгээр борлуулна

2020-03-09 36 0

Өнөөдрөөс эхлэн худалдаалагдаж буй нөөцийн махны талаар мэдээлэл өглөө. 2019 онд 4000 тн нөөцийн мах бэлдсэн. Засгийн газраас 20000 тн бэлдэх даалгавар өгсөн ба одоогоор 12000 тонн худалдаалахад бэлэн болсон.

Нэг дэлгүүрт нэг өдөрт 260 кг махыг өгөхөд энэ оны долдугаар сар хүртэл хангалттай байгаа юм. Нийслэлийн 174 хороодын 147 хорооны 279 дэлгүүр нэг бүрт өдөр бүр 209 кг нийлүүлэхэд долдугаар сар хүртэл хангалттай. Өөрөөр хэлбэл, нэг хороон дээрх 1-3 дэлгүүрт нөөцийн мах худалдан борлуулна.

Мах бэлтгэн нийлүүлэх 15 газрууд урдаас оруулж ирдэг материал бүхий гялгар уутгүй байсан учраас нөөцийн махны борлуулалт бага зэрэг саатсан.

Үнийн хувьд дараах байдлаар худалдаална.

  • үхрийн ястай мах 7700 төгрөг
  • хонины ястай мах 6700 төгрөг
  • ямааны ястай мах 6200 төгрөг борлуулна. Дэлгүүр мах тус бүрт нь 200 төгрөг нэмж борлуулна

Холбоотой мэдээ

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09