ШУУРХАЙ: Тэгү хотоос ирсэн 6 СОЛОНГОС, 18 МОНГОЛ иргэнийг ТУСГААРЛАЛАА

2020-02-23 599 0

Өнөөдөр (2020.02.23) 15:55 цагт БНСУ-аас Инчеон–Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн 2, нэг гэр бүлийн 4, нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүллээ.

Мөн 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Тэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад аваад байна. Бусад зорчигчдод нарийвчилсан тандалт хийж хил нэвтрүүллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага Буянт Ухаа боомтоор бүх чиглэлийн нислэгээр ирж буй зорчигчдод эрүүл мэндийн тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд 23-24-нд шилжих шөнө Улаан-Үүд-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн хуваарьт дөрвөн нислэг ирэх үед хяналт, тандалт хийн ажиллана.

БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн өвчлөл, тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсаас ирж байгаа монгол иргэд иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан айл хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй байж гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ болон харъяа эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Түүнчлэн нийт иргэд цагаан сарын баярын өдрүүдэд айл хэсэхгүй байх, орон нутагт зорчихгүй байх, мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй зөвлөмж, шийдвэрийг даган мөрдөж хоол хүнс, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаанаас шалтгаалах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: МХЕГ

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13