
Шинэ төрлийн коронавирүсийн /2019-nCoV/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Мөн БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэдээ эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа. 02-р сарын 01-ний өдөр Ухань хотоос иргэдээ авчирсан бол 02-р сарын 04-ний өдөр Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан иргэдээ хил нэвтрүүлэв. Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвшөөрлийн дагуу хоёр талын консулын газар, хил хяналтын байгууллагууд хамтран ажиллаж, 02-р сарын 04-ний өдөр зургаан автобусыг Эрээн хот руу илгээсэн ба Монгол Улсын 367 иргэн, үүнээс 53 хүүхдийг авто замын боомтоор нэвтрүүлжээ.
0 cэтгэгдэлтэй