Америкт коронавирусын 11 дэх тохиолдол илэрлээ

2020-02-03 381 0

АНУ-ын Калифорни мужийн Эрүүл мэндийн газрын албаныхан тус улсад коронавирусын 11 дэх шинэ тохиолдол бүртгэгдсэн болохыг баталж байна.

Санта Клара хотын оршин суугч эмэгтэйд тус өвчний шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ хийж үзэхэд хариу эерэг гарсан бөгөөд түүнийг гэр бүлийнхэн хамт гэрт нь тусгаарлан, эмчийн хяналтад авчээ. Тэрбээр өвчний голомт болох Ухань хотоор аялж ирээд удаагүй байжээ. Мөн эмэгтэйн бие эмнэлэгт хэвтэх хэмжээний хүнд биш байгаа гэж эмч нар мэдээлсэн юм.

Сан Бенито хотын хэсэгт амьдардаг гэрлэсэн хосууд ч халдвар авсан нь тогтоогдсон ба  нөхөр нь Уханьд зорчоод ирсэн байсан гэнэ. Иймээс түүний эхнэрт халдварласан хэмээн үзэж байна. Одоо тэднийг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа аж.

Америкийн Эрүүл мэндийн төвөөс тус улсад коронавирусын халдварын тархалт хурдацтай нэмэгдэх төлөвтэй байгаа болохыг анхааруулсан байна.

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11