
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос нэгдүгээр сарын 31-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.


14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг тараажээ Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шийдвэрийг үл тоож Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдийн зүгээс хотын Захирагч С.Амарсайханд иржээ. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаны төлөөллүүд өнөөдөр Орос Элчингийн дэргэдэх 14 дүгээр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг хүргүүлжээ. НИТХ-ын ээлжит XXXI хуралдаан боллоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXXI хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хийв. Тэрбээр “Шинэ коронавирусын тохиолдол 28 орчим улсад илэрсэн ч Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Монгол Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон тодорхой төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байгаа. Цахим хурлаар үүрэг чиглэл өгч, 360 эмч сэргийлэх, халдвар авсан нөхцөлд ажиллахад бэлтгэсэн” гэв. Мөн Эрүүл мэндийн яамны болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, тусгаарлах өрөө тасалгааны судалгаа гарган, нийт 995 орыг бэлдээд байгаа талаар дурдлаа. Коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг өдөр тутам нутгийн захиргааны байгууллагууд, иргэдэд тогтмол хүргэж байгаа аж. Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа.Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам бусад албаны мэдээлэлд тулгуурлан иргэдэд мэдээллийг шуурхай өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн вирус илэрсэн асуудал байхгүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой гэж үзэж байна.Нийслэлээс шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шаардлагатай хэрэгслээр хангахад анхаарч байна. Дэлхий нийтээрээ асуудал хүндэрсэн цаашид халдварын тархалт хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ цаг үед баяр ёслол хийх нь зохимжгүй.Үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож арга хэмжээ авах нь хамгийн зөв. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зүйтэй” гэдгийг онцолсон юм. Эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөлтэй цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодис болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хэрэгцээ шаардлага, хүртээмжийн талаар мэдээлэл авч, цаашид авах арга хэмжээний талаар ярилцав. Ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисын 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд дуусч, дахин хангалт хийхээр холбогдох байгууллагуудад нь захиалга өгснөөс гадна халдваргүйжүүлэгч бодис, дархлаа дэмжих эм, цайны хангалтыг сайжруулахаар 2-3 ээлж гарган ажиллаж байгаа талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, “Монос Улаанбаатар” ХХК-ийн захирал Л.Алтанцогт нар танилцууллаа. Угаарын хийнд хордсон дуудлага тогтмол буурч байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Яаралтай түргэн тусламжийн төвд дөрвөн өрхийн 8 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмжийг өгч ажилласан. Угаарын хий мэдрэгчийг нуг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 70 мянган мэдрэгчийн айл өрхүүдэд суурилуулах ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна. Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэд түлж эхэлснээс хойш угаарын хийнд хордлоо гэх дуудлага аравдугаар сард 20 дуудлага бүртгэгдэж байсан бол арван нэгдүгээр сард 18 болж, арванхоёрдугаар сард 8 болтлоо буурч зарим өдөр дуудлагагүй хоносон байна. Онцгой байдлын газрын албан хаагчид, төрийн албан хаагчид гээд бүгд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаа энэ цаг үед эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна”гэлээ. Нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
0 cэтгэгдэлтэй