
Монгол Улсын иргэдийг АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас албан ёсоор мэдээлсэн байна.
Ингэснээр манай улсын иргэд АНУ-ын хөдөө аж ахуйн (Н2А) болон хөдөө аж ахуйн бус салбар (Н2В)-т Н2 ангиллын виз авч 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэх боломж хэвээр үлдэж байгаа аж.
Эргэн сануулахад, 2018 онд манай улсын 3 иргэн, 2019 онд 234 иргэн тус тус Н2 ангиллын визээр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхэлсэн байдаг.
АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас гаргасан албан мэдээний дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу…
0 cэтгэгдэлтэй