
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо тодруулбал Их Жанжин Д.Сүхбаатарын гэрийн буйран дээр Номын сан, Хүүхэд хөгжлийн төв барина. Энэ асуудлын хүрээнд “World share” олон улсын байгууллагатай санал солилцлоо. “Хүүхдийн хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд төлөвлөсөн ажлын нэг юм. Нийт гурван давхар барилга барих бөгөөд номын сан дотор хүүхэд хөгжлийн төвийг бий болгож, хүүхэд залуус руу чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулна.



0 cэтгэгдэлтэй