ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ СУДАЛГААНЫ ҮР ДҮН ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-12-14 22 0
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон үндэсний бусад хууль тогтоомж нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод хэрхэн нийцэж буй талаарх судалгаа”-г Богд судалгааны хүрээлэнгээр хийж гүйцэтгүүлсэн бөгөөд тус судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын засгийн газрын 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийн танилцуулга”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон үндэсний хууль тогтоомж нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод нийцэж буй байдлын судалгааны үр дүнгийн танилцуулга”-ыг Богд судалгааны хүрээлэнгийн судлаач Р.Лхагвабаяр нар тус тус танилцууллаа.
Түүнчлэн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс санаачлан зохион байгуулсан “Нотлох баримтад суурилан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бодлого боловсруулж, хэрэгжүүлж буй байдал судалгааны үр дүнгийн танилцуулга”-ыг Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат, “Хүртээмжтэй хотыг бүтээхэд мэдээлэл цуглуулах туршлага” сэдэвтэй илтгэлийг Хүртээмжтэйхотуудын төвийн зохицуулагч, Хотын асуудал эрхэлсэн үндэсний хүрээлэнгийн (NIUA) төслийн зохицуулагч Уцав Чоудхури нар тус тус танилцууллаа.
Тус хэлэлцүүлэгт холбогдох мэргэжилтэн, эрдэмтэн, багш судлаач болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын 90 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хурлыг нээж ЮНЕСКО-ийн Зүүн өмнөд ази дахь төлөөлөгчийн газрын Захирал Шахбаз Хан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир нар үг хэллээ.
Хурлын төгсгөлд судалгааны үр дүнгээс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх замын зураглалыг боловсруулах нь сэдэвт хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид Монгол Улсад хүртээмжтэй нийгмийг бүтээх талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ

П.Өлзийнаран : Дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг бууруулж иргэд, ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

Та утаагүй түлшний талаар байнга ярьж бичиж байгаа харагддаг.  Хэлээд байгаа санааг чинь аваад х

2025-02-13

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2024.12.20/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Залуучуудын зохистой хөдө

2024-12-23