Жүжигчин А.Туяа дуудлагаар хов базна

2022-06-21 24 0

Та огт танихгүй хүнтэй өөд өөдөөсөө харж суугаад хов базмаар байна уу? Яг л таксины жолооч нартай улс төр, урлаг соёл, хувийн амьдралынхаа тухай хүртэл буу халчихсан их хотын түгжрэлийг ажралгүй давдаг шиг. Таны биед хуримтлагдсан стрессийг тань тайлж хамтдаа хов базахаар залуухан эмэгтэй таны дуудлагаар ирвэл яах вэ? Оранж энтертайнментын цоо шинэ уран бүтээл “Дуудлагын хов базагч” инээдмийн кино бүх IPTV болон SkyGO, DDish, VOО-гийн кино санд нэмэгдлээ.

Сэтгэл гутралд орон, ганцаардсан бүсгүй Эма санамсаргүй тохиолдлоор “Дуудлагын хов базагч” Гантигийг дуудсанаар, гэнэтийн өөрчлөлттэй нүүр тулж, түүний амьдрал орвонгоороо эргэн өөрчлөгдөх болно.  Дуудлагын хов базагч ганцаардсан эмэгтэйн амьдралыг хэрхэн өөрчлөх бол? Тэд цаашдаа ямар үйл явдлуудыг хамтдаа туулахыг “Дуудлагын хов базагч” инээдмийн киноноос хүлээн авч үзээрэй.

Тус киноны гол дүрт СТА жүжигчин А.Туяа, Ч.Очгэрэл, Р.Отгонбаяр нар тоглосон бол кино зохиолыг Эмоци хамтлагын жүжигчин МУСТА Б.Баатархүү бичиж найруулагчаар  Содура,

+17, Нийслэл Хүүхэн, Одод болох хүслэн зэрэг шилдэг кинонуудыг найруулсан Б.Жаргалсайхан ажиллажээ.

Киноны Трейлэр:

https://www.facebook.com/OrangeEntertainmentmn/videos/346287334322801

Холбоотой мэдээ

Жүжигчин А.Туяа дуудлагаар хов базна

Та огт танихгүй хүнтэй өөд өөдөөсөө харж суугаад хов базмаар байна уу? Яг л таксины жолооч нартай ул

2022-06-21

Бэтмэн кино гарсан даруй 134 сая ам.доллар олжээ

Америкийн “Warner Bros” компанийн шинэ бүтээл “The Batman” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо Хойд А

2022-03-10

Гэрлэлтийн талаар ганцхан минутын кино олон улсын шагнал авчээ

Ираны 20 настай кино найруулагч Сайд Мохаммад Херадманд гэрлэлтийн талаар 60 секундийн кино хийсэн н

2022-01-12