Сүхбаатарын талбайд маргааш Европын Холбооны улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө

2022-05-27 21 0

Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдөрт бас нэгэн томоохон арга хэмжээ хүч нэмэн орж ирж байгаа нь “Европын өдөрлөг” юм.

Маргааш Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас дэмжин ажиллаж буй бөгөөд өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм.

Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулж, Европын Холбооны гишүүн улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Өдөрлөгийн үеэр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 60 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм.

Мөн урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зохион байгуулна.

Түүнчлэн Европын Холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох бөгөөд асруудаар зочлон тамга даруулж Европын улс орнуудаар  аялсан аяллынхаа төгсгөлд бяцхан гарын бэлэг гардах зэрэг сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.

ДҮҮРЭГ БҮР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Олон улсын марафон гүйлт, “Автомашингүй өдөр”-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн  худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах боломжийг олгож байгаа.

Дүүргийн нэр Байршил Үйл ажиллагаа явуулах чиглэл
1 Чингэлтэй Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт -Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн худалдаа үйлчилгээ,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааг өргөн хүрээнд сурталчлах,

-Зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, талбайг угааж, цэвэрлэх

ажлыг зохион байгуулах

2 Сүхбаатар “И-март” хайпермаркетын  өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд
3 Баянзүрх Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам  хүртэлх хэсэгт
4 Хан-Уул 45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд
5 Сонгинохайрхан Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт
6 Баянгол Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

 

 

Холбоотой мэдээ

Сүхбаатарын талбайд маргааш Европын Холбооны улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө

Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” ол

2022-05-27

С.Мөнхнасан: Цаашид дарга нар биш, инженер техникийн ажилчид сайн машин унана

Иргэний нисэхийн салбар хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ИНЕГ-ын удирдлагууды

2022-05-23